Залуучуудын төв танилцуулга





Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан хагас болон бүтэн өнчин, төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай 18-21 насны өсвөр үеийнхнийг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулан чадамжийн гэрчилгээ олгож, ажлын байранд зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм. 

             Манай төв нь өсвөр насны хүүхдүүдийг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн,  2 өрөөний дунд ариун цэврийн өрөө байхаар зохион байгуулагдсан.  Мөн хүүхдүүдийн тав тухтай амьдарч, сурч боловсрох, мэргэжил эзэмших таатай орчин нөхцлийг  бүрдүүлсэн соёлын танхим, номын сан, нийтийн угаалгын өрөө, мэргэжлийн сургалтын танхимуудтай бөгөөд нийт 35-40 залуусыг хүлээн авах хүчин чадалтай юм.

 



Холбоотой мэдээлэл





Бидэнтэй нэгдэх

Манай байршил


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД